Курдын бүх нийтийн санал хураалтыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөл эсэргүүцжээ

2017-09-26 14:30
kurd

Иракийн Курдистаны Ерөнхийлөгч Масуд Барзани Иракийн автономит курдыг тусгаар тогтнуулах тухай бүх нийтийн санал хураалтын хүрээнд саналаа өгсөн байна. Бүх нийтийн санал хураалтад түүнчлэн мужийн амбан захирагч Киркук Нажм-ад-Дин Карим ч саналаа өгсөн аж. Түүнийг Иракийн парламентаас огцруулсан байна.

Хэдийгээр нефтиэр баялаг Киркук муж нь Иракийн Курдистаны бүрэлдэхүүнд ордоггүй ч Курдын цэргийнхэн хяналтдаа байлгадаг. Энэхүү бүх нийтийн санал хураалтыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөл эсэргүүцэж, Турк улс тодорхой арга хэмжээ авна гэж мэдэгджээ.

Эх сурвалж: Рудау