Сирийн Засгийн газар тус улсын газар нутаг дахь нефть, хийн ордуудын ихэнх хэсгийг хянадаг гэж Хятад дахь Арабын Бүгд найрамдах улсын Элчин сайд Имад Мустафа мэдэгдлээ. “Сүүлийн хоёр сарын дотор бид дахиад л нефтийн томоохон ордуудынхаа ихэнх хэсгийг хяналтдаа аваад байна. Дараа сарын сүүлч Сирийн Засгийн газрын хяналтад нефть, хийн орд 100 хувь орно гэдэгт итгэлтэй байна” хэмээн мэдэгджээ.Үүнээс гадна Сирийн Засгийн газар дайны дараах бүтээн босголтын ажилдаа орсон гэжээ.
Эх сурвалж: Global Times