Нягтлан мэдээлэхэд, жолоочийн хариуцлагын даатгалын хураамж 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс 40 хувиар нэмэгдэх шинэчлэгдсэн журам хэрэгжиж эхлээд байна.
Ингэхдээ, жолооч сүүлийн нэг жилийн дотор
- согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ зам тээврийн осол гаргасан
- хурд хэтрүүлж, зам тээврийн осол гаргасан, замын хөдөлгөөн зохион байгуулах техник хэрэгсэл, замын тэмдэг тэмдэглэл, гэрлэн дохио, зохицуулагчийн дохиог зөрчин осол гаргасан
- замын хөдөлгөөний дүрэмд хориглосон нөхцөлөөр жолооч урсгал сөрсөн үедээ зам тээврийн осол гаргасан тохиолдолд өмнөх даатгалын хэмжээг 0.4 пункт буюу 40 хувиар нэмэгдүүлж даатгуулах юм байна.