Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 6 дүүрэг, 15 аймгийн 30 суманд аюулт үзэгдэл, ослын 72 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 9 иргэний амь насыг авран хамгааллаа.
Нийт дуудлагын 61 нь гал түймэр, 9 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, хоёр нь геологийн гаралтай аюулт үзэгдэл, нэг нь биологийн гаралтай аюулт үзэгдэл байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.