Газар хөдлөлтийн улмаас Хималайн нурууны хойд энгэрт олон мянган байшин барилга нурсны улмаас 126 хүн нас барж, 188 хүн гэмтэж бэртсэн байна.
БНХАУ-ын дарга Ши Жиньпин байгалийн гамшигт өртсөн бүсэд хүмүүсийн амь насыг аварч, гарз хохирлыг багасгахын тулд бүх хүчээ дайчлан ажиллахыг үүрэг болгосноор Шадар сайд Жан Гуочин байгалийн гамшигт нэрвэгдсэн бүсэд аврах, тусламж үзүүлэх ажиллагааг удирдан зохион байгуулж байна.
Хятадын төв Засгийн газрын эрх баригчид газар хөдлөлтөд нэрвэгдсэн бүс нутагт майхан, өвлийн хүрэм, хөнжил, эвхдэг ор зэрэг гамшгаас аврах 22 мянга орчим эд зүйл, мөн өндөр газар болон хүйтэн бүс нутагт ажиллахад шаардлагатай тусламжийн хэрэгслүүдийг илгээжээ гэж ОБЕГ-аас мэдээллээ.