0-5 хүртэлх насны хүүхдүүдийн амьсгалын замын цочмог хүнд халдвараар өвдсөн тохиолдол өмнөх долоо хоногт 8.5 хувиар өссөнийг мэдээллээ.
Өнгөрсөн долоо хоногийн байдлаар томуу, томуу төст өвчний улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн тоо 3200 хүрсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 10 орчим хувиар өссөн байна. Амбулаториор эмчлүүлэгчдийн тоо 277 мянга даваад байгаа бөгөөд 21 мянга буюу 7.7 хувь нь томуу, томуу төст өвчнөөр оношлогджээ.