Тус улсын Хөдөө аж ахуйн яам (USDA) өнгөрсөн долоо хоногт гаргасан тайланд дурдсанаар, өндөг үйлдвэрлэл өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад есдүгээр сард 2.6 хувь, наймдугаар сард 1.6 хувиар буурсан байна.
2024 оны дөрөвдүгээр улиралд өндөг үйлдвэрлэлийн урьдчилсан төлөв 60 сая ширхгээс 11.76 сая ширхэг болж багасжээ. Энэ тооцооллыг аравдугаар сард Юта, Вашингтон муж болон Орегонд тахианы ханиад дэгдэж, 2.8 сая шувуу устсаны дараа гаргасан юм. Америкийн Өндөгний Зөвлөлөөс (AEB) гаргасан мэдээллээр энэ жил тахианы ханиадны улмаас 23 сая орчим өндөглөгч тахиаг устгажээ.
Өндөгний хомсдолын бусад шалтгаануудад өндөглөгч тахианы сүргийн тоо өнгөрсөн оныхоос багассанаас гадна тэжээлийн зардал болон бусад үйлдвэрлэлийн зардал өндөр болсон явдал багтаж байгаа юм. Мөн өндөглөгч тахианы өндөглөлтийн хэмжээ өмнөх жилүүдийнхээс доогуур байгаа аж
Энэхүү хомсдол өндөгний үнийн өсөлтөд нөлөөлж байна. Нью-Йоркт 12 ширхгээр савласан том хэмжээтэй өндөгний өдөр тутмын бөөний үнэ есдүгээр сараас 20 центээр, өнгөрсөн оны аравдугаар сараас 1.84 доллароор нэмэгдсэн гэж “USDA” мэдээлжээ. Аравдугаар сарын сүүлээр 12 ширхгээр савласан өндөгний үнэ өдөрт 20 центээр өссөн 7 хоногийн хугацаанд үнэ дунджаар 4.46 долларт хүрчээ.