Хезболла бүлэглэл Ням гаригт Израилийн нутаг дэвсгэр рүү 250 пуужин болон бусад зэвсгийг харважээ. Сүүлийн саруудад болоогүй хүчтэй цохилтод өртөж долоон хүн нас барав. Хезболлагийн пуужингуудын зарим нь Израилийн нийслэл Тел-Авивт хүрчээ.
Израилийн арми өмнөх өдөр нь Бейрутад цохилт өгснөөр дор хаяж 29 хүн нас барж, 66 хүн бэртэж гэмтсэн. Энэ цохилтоор Дахие хотын өмнөд зах дахь Хезболлагийн удирдлагын төв болон түүний тагнуулын нэгжийг онилсон байна. Дахие дахь Хезболлагийн байранд зэвсэгт дайчид олноор байрладаг. Дайн эхэлснээс хойш Израилийн халдлагын улмаас Ливанд 3700 гаруй хүн амиа алдсан байна. Мөн 1.2 сая орчим хүн буюу Ливаны нийт хүн амын дөрөвний нэгийг нүүлгэн шилжүүлжээ.