Говь-Алтай аймаг, Халиун сум Гүү бариач багийн “Шантын гол” гэдэг газар тус сумын харьяат малчин Л нь арваннэгдүгээр сарын 23-ны өдрийн 08:00 цагийн орчим гэрээсээ аймгийн төвийн чиглэлд мориор 100 тооны бог мал тууж яваад сураггүй болсон тухай дуудлагыг арваннэгдүгээр сарын 24-ний өдрийн 05:00 цагт хүлээн авжээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Аврах салбарын алба хаагчид очиж, Хантайширын нуруу, Зайврын ам, гэдэг газруудаар нийт 70 км газар эрлийн ажиллагааг зохион байгуулж, эсэн мэнд байсныг ар гэрийн төлөөлөл олж, эрлийн ажиллагааг зогсоосон байна.