Кубын зүүн эргийн ойролцоо Ням гаригт 6.8 баллын хүчтэй газар хөдлөлт болж, арал бүхэлдээ тог, цахилгаангүй болсон байна. Өнгөрсөн долоо хоногт тус арал хоёр удаа хар салхины дайрлагад өртөж, их хэмжээний хохирол амссан байжээ. Гэвч газар хөдлөлтийн улмаас хохирлын хэмжээ нэмэгдэж, арлын ихэнх иргэд орон гэргүй болсон байна
Кубын Үндэсний газар хөдлөлт судлалын албаны дарга Энрике Диего Аранго Ариас нөхцөл байдлын талаар “CNN”-д мэдээлэв. Тэрбээр “Энд цахилгаан тасарсны улмаас холбооны бүх хэрэгсэл ажиллахгүй болсон. Гадагшаа мэдээлэл хүргэх боломжгүй байсан. Нөхцөл байдал маш төвөгтэй байна. Өмнө нь хүчтэй газар хөдөлдөг байсан ч энэ удаагийн шиг байгаагүй” гэсэн юм