БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэгээр тус улсад суралцдаг оюутнууд өөрийн дансандаа үл таних Хятад иргэдээс их хэмжээний мөнгөн гүйлгээ хүлээн авч, Монгол Улсын нэр бүхий иргэд рүү шилжүүлснээс үүдэн БНХАУ-ын хууль хяналтын байгууллагаас эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдаж, дансаа царцаах, хаалгах, цаашлаад цахим гэмт хэргийн хохирогч болсон байна.
Хятад улсад суралцаж буй оюутан залууст сэрэмжлүүлэх зорилгоор дээрх хэргийн талаар ЭСЯ болон ГХЯ-наас тодруулахад, “Шанхайд хоёр оюутан уг хэрэгт холбогдсон тохиолдолд гарсан. Улмаар тус газраас оюутнуудад зориулан сэрэмжлүүлэг гаргаж, Бээжин дахь ЭСЯ-нд мэдээллийг дамжуулснаар олон нийтэд хандсан анхааруулга мэдээлэл гаргаад байна.