Индонезийн зүүн хэсэгт орших Левотоби Лаки-Лаки галт уул дэлбэрснээр зургаан хүн нас баржээ. Энэ нь дөрвөн шатлалт дохиоллын түвшний хамгийн дээд зэрэглэлийг идэвхжүүлэв. Левотоби Лаки-Лаки галт уул нь жуулчид хамгийн ихээр очдог Флорес арал дээр байрладаг.
Дэлбэрэлтийн дараа ойролцоох тосгонуудад үнс, лав цацарсан тул иргэдийг нүүлгэн шилжүүлжээ. 2000 метрийн өндөрт хүртэл цацарсан үнснээс болж хэд хэдэн байшин шатсан байна.
Галт уулын ажиглалтын агентлагийн мэдээлснээр Вулангитанг дүүрэг, ойролцоох Пулулера, Навокоте, Хокенг Жая, Клатанло, Бору, Бору Кеданг зэрэг зургаан тосгонд 10 мянга орчим хүн галт уулын дэлбэрэлтэд өртжээ.