Мөрийтэй тоглоом тоглохын тулд БНСУ-ын их сургуулийн лабораториос 100 сая воны үнэ бүхий компьютерын эд анги хулгайлсан монгол оюутанд хорих ял оноолоо гэж БНСУ-ын KBC агентлаг мэдээллээ.
Энэ талаар тус улсын Хууль зүйн салбарынхны өчигдөр /2024.10.29/ мэдээлснээр, Сувон дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 5-р ангийн шүүгч Гон Хён Жин 28 настай Монгол Улсын оюутан А-д хулгайн хэргээр нэг жилийн хорих ял оноолоо. Мөн Шүүгч Гонг “Шүүгдэгч нь гадаадад суралцаж байсан төгсөх ангийн оюутан байсан бөгөөд өөрийн удирдаж байсан лабораторийн компьютерынхоо гол хэсгийг хулгайлж, зарсан” гэж мэдэгдлээ.