Өчигдөр /2024.10.21/ орой 21:30 цагийн үед СХД 38- р хороо “Залуус хорооллын” голд 15-18 насны охид залуус хажуугаар нь өнгөрсөн залууг бүлэглэн зодсон хэрэг гарсан.
“Цагдаагийн байгууллагад 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 22 цагийн үед иргэнээс “Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хороо Залуус хорооллын орчимд манай нөхрийг хэдэн хүүхдүүд зодоод явсан байна” гэх гомдол мэдээллийг ирүүлснийг бүртгэж, шалгалтын ажиллагааг явуулж байна.