Мексикийн эрх баригчид тус улсын баруун бүсийн Халиско мужийн нутаг дэвсгэрээс таван хүний толгойгүй цогцос илрүүлснээ Ням гарагт мэдээлжээ. Тухайлбал хар гялгар уутанд хийсэн цогцсуудыг Халиско мужийн зүүн хойд Охуэлос хотын авто зам дээрээс олсныг мужийн прокурорын алба мэдээлсэн байна.
Халсико мужид Халискогийн Шинэ Үеийнхэн (Jalisco Nueva Generacion Cartel) нэртэй картел үйл ажиллагаа явуулдаг. Тус картел нь Мексикийн хамгийн хүчирхэг, хамгийн харгис гэмт хэргийн бүлгүүдийн нэг юм.
Аравдугаар сарын 1-ний өдөр тангараг өргөсөн Мексикийн анхны эмэгтэй ерөнхийлөгч Клаудиа Шэйнбаумд аллага, гэмт хэрэгтэй тэмцэх хүнд сорилт тулгараад байна.
Тэрбээр өмнөх ерөнхийлөгч Андрес Мануэл Лопез Обрадорын “зөөлөн аргаар” тэмцэх стратегийг үргэлжлүүлж, картелуудын эсрэг шинэ дайн зарлахгүйгээ өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн юм.
Эх сурвалж: AFP