НАТО-гийн хамгийн хүчирхэг улсуудын нэг болох Франц Украин руу цэргээ оруулах үгүйсгэхгүй гэжээ. Тус улсын Европын асуудал хариуцсан сайд Бенжамин Наддад Германы “Berliner Zeitung” сонинд ярилцлага өгөхдөө ингэж хэлсэн байна. Франц НАТО-гийн холбоотнуудтайгаа хамтран дайн эхэлснээс хойш 100 мянга гаруй УКраины цэргийг сургасан.
Мөн хоёрдугаар сард Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Украин руу цэрэг оруулах зөвшилцөл байхгүй, гэхдээ юуг ч үгүйсгэхгүй хэмээсэн юм. Макроны хэлсэн үгийг Украин руу цэргээ оруулахыг үгүйсгэхүгй гэсэн утгаар хүмүүс хүлээж авсан. Үүний дараа АНУ, Их Британ болон Германы удирдагчид Украин руу цэрэг оруулахгүй гэж мэдэгдсэн билээ.
Тавдугаар сард Францын “Le Monde” сонин мэдээлэхдээ Франц Украин руу цэрэг бэлтгэх мэргэжилтэн илгээж болно гэсэн юм. Тэгвэл Хаддад “Berliner Zeitung” сонинд “Ерөнхийлөгч Макрон хэд хэдэн удаа юуг ч үгүйсгэх ёсгүй гэж хэлсэн. Энэ нь ялангуяа цэрэг сургалтад хамаатай хэвээр” хэмээжээ. Сэтгүүлч түүнээс үгүйсгэх ёсгүй гэдэг нь Украин руу Франц цэргээ оруулах ч гэсэн багтах уу гэж асуусан байна. Үүнд Хаддад “Тийм” хэмээн хариулсан юм.
Ярилцлагын өөр нэг хэсэгт Хаддад “Украин өөрийгөө хамгаалах байр сууринд нь оруулах хэрэгтэй. 2022 оны хоёрдугаар сарын 24-ноос хойш нөхцөл байдлыг хурцатгахаар сонгосон цорын ганц улс бол ОХУ. ОХУ дипломат харилцааны хаалгыг хаах шийдвэр гаргасан. Ийм учраас Ерөнхийлөгч Макрон давж болохгүй шугам үүсгэхийн оронд стратегийн тодорхой бус байдал бий болгохыг зөв гэж бодож байгаа” гэжээ.
Макрон өмнө нь Украинд барууны зэвсэг ашиглан ОХУ-ын гүнд цохилт өгөх зөвшөөрөл олгохыг уриалсан. Сүүлийн үед энэ зөвшөөрлийг олгох тухай асуудал их яригдаж буй. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ийм зөвшөөрөл олговол барууны орнууд Москватай шууд дайтаж байна гэж хүлээн авна хэмээн анхааруулсан. Мөн тэр өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын цөмийн зэвсэг хэрэглэх нөхцөлийг өөрчилж, баруунд атомын бөмбөг ашиглаж болно гэх анхааруулга өгсөн юм.
Эх сурвалж: Newsweek