Каннын кино наадамд шалгаран нэр дэвшиж байсан найруулагч П.Золжаргалын бүтээл “Баавгай болохсон” киног Оскарын наадамд илгээхгүй байх шийдвэрийг Монголын Кино Урлагийн Зөвлөл гаргасан.
Үүнийгээ хуралд оролцсон гишүүдийн дийлэнх олонх татгалзсан санал ирүүлсэн тул хэмээн тайлбарлаад буй. Тэгвэл иргэд цахим орчноо “Баавгай болохсон” киног Оскарын наадамд илгээхийг шаардан цахим гарын үсэг цуглуулж эхэлжээ.
Монголын Үндэсний Кино Урлагийн Зөвлөлийг гаргасан шийдвэрээ эргэн харж, “Баавгай Болохсон” кинонд Монгол Улсаа Оскарын шагнал гардуулах ёслолд албан ёсоор төлөөлөн оролцох зүй ёсны, бүрэн эрхийг нь 2024 оны аравдугаар сарын 2-ноос өмнө олгон дэмжиж хүргүүлэхийг шаардаж байна” гэжээ.
Цахим гарын үсэг илгээх холбоос: “Баавгай болохсон” киног Оскарын ёслолд Монгол Улсаа төлөөлж, оролцуулахыг шаардаж байна