Социал Демократ Монголын Залуучуудын холбооны VII Их хурлын үеэр ЗГХЭГ-ын дарга Н.Учрал Социал демократ Монголын Залуучуудын холбооны Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаа Б.Пүрэвдагвад хүлээлгэн өгчээ. Б.Пүрэвдагва нь НИТХ-ын төлөөлөгч, МАН-ын Намын байгуулалтын газрын дарга сэтэртэй төдийгү Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн экс хүргэн “цоллогоотой” юм.
Б.Пүрэвдагва өнгөрөгч сонгуулиар 1990-ээд оны залуусын төлөөлөл болж, тэрбум гаруй төгрөгийн зардалтай том тойрог Баянзүрх дүүрэгт нэр дэвшихээр хүсэлтээ өгч байсан. Улстөрч хадам аавын хүч дэмжлэгээр үеийн залуусынхаа хүрээгүй оргилд хүрсээр байгаа. Хэдийгээр Ерөнхийлөгчийн охиноос өрх тусгаарласан гэдэг ч хадам аав нь дэмжлэгээ үзүүлсээр байгаа бололтой. Нөгөө талаасаа 2027 оны сонгуулийн намын доторх сунгаанд У.Хүрэлсүх бэлтгэлээ базааж, өөрсдийн хүмүүсээ тараан байршуулахын төлөө санаа тавьж байгаа гэж ч уншиж болох л “томилгоо” байна.
Б.Пүрэвдагва: SDY өөрийгөө болон нийгмийг хөгжүүлэхэд гар бие оролцохыг залуучууддаа уриалж байна