Өнөөдөр /2024.09.11/ хуралдсан Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа.
Н.Учрал:
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга
100 хоногт багтааж Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан 14 мега төсөл, салбар бүрд 14 реформ хийх ажлыг эхлүүлнэ. Шаардлагатай хууль, эрх зүйн шинэчлэлийг намрын чуулганаар УИХ-д өргөн барина. Хүнс хөдөө аж ахуйн яамыг тариалангийн бүсрүү нүүлгэх шийдвэр гаргалаа. Их өгөгдөлд суурилсан шийдвэр гаргах хүрээнд газар олголтыг цахимжууллаа. Мөн албан тушаалтан хэнд, хаана, ямар зориулалтаар газар олгосон мэдээллийг http://egazar.gov.mn “ШИЛЭН ГАЗАР” цэсээр харах боломжтой боллоо.