Төрийн аудитын тухай хууль, Төсвийн тухай хууль, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны 2023 оны 08 дугаар тогтоолын дагуу Үндэсний аудитын газар “Монгол Улсын 2025 оны төсвийн төсөлд дүгнэлт өгөх аудит”-ыг эхлүүлээд байна.
Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2025 оны төсвийн төслийг улсын хөгжлийн болон үндэсний аюулгүй байдлын бодлогод нийцүүлж, арвилан хэмнэлттэй, үр ашигтай, үр нөлөөтэйгөөр боловсруулж, төрийн санхүүгийн удирдлагыг сайжруулан эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангахад чиглүүлсэн эсэхийг үнэлж, дүгнэх зорилгоор аудитыг гүйцэтгэж байгаа юм.
“Монгол Улсын 2025 оны төсвийн төсөлд дүгнэлт өгөх аудит”-ын дүгнэлтийг 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн дотор Монгол Улсын Их Хуралд хүргүүлнэ.