Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн “нууц”-аар Монгол Улсын өрийн тааз, шалыг эвдэлсэн болохыг Сангийн сайд Б.Жавхлан мэдээгүй болж таарав.
Өнгөрөгч 06.05-ны өдөр дэд дарга асан С.Одонтуяагаар удирдуулсан хуралдаанаар “улсаа хорлосон” гэх заалтыг УИХ-ын төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, гишүүн Л.Мөнхбаатар, Ж.Батжаргал нар оруулсан болоод явчихав. Тодруулбал Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6.4 дэх заалт юм. Уг заалт ёсоор “Энэ хуулийн 6.1.2-т заасан тусгай шаардлагыг 2025 оны төсвийн жил хүртэл, 6.1.4-т заасан тусгай шаардлагыг 2025 оны төсвийн жилээс хэрэгжүүлнэ” юм. Энэ өөрчлөлт хэрэгжсэнээр төсвийн алдагдал тухайн жилийн ДНБ-ийн хоёр хувиас хэтрэхгүй байх заалтыг 2025 он хүртэл, өрийн тааз ДНБ-ийн 60 хувиас хэтрэхгүй байх заалт 2025 оноос хойш хэрэгжүүлэхээр гэж өөрчилжээ. Эл өөрчлөлт нь уг хуулийн 19.3 болон 9 дэх зүйлтэй зөрчилдөж байгаа юм. Хамгийн хачирхалтай нь энэ тухай шинэ гишүүдийг хот хөдөөгөөр нь ялгаварлаж том дуугарч суудаг их жасын эзэн Сангийн сайд огт мэдээгүй болж таарав.