УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайханд Эрүүгийн тухай хуулийн тусгай ангийн 22.10.2-т заасны дагуу 3 жил, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягт 5 жил 9 сарын хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэж, бусад шүүгдэгч нарт торгуулийн ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй шүүгдэгчид давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хаалттай явагдахаар болсон. Шүүгдэгчид байгууллагын нууцтай холбоотой асуудал ярих хурлыг хаалттай явуулж өгөх хүсэлтийг гаргасан гэжээ.
22.10 дугаар зүйл.Үндэслэлгүйгээр хөрөнгөжих: Нийтийн албан тушаалтны хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэн нь үндэслэлгүй болох нь тогтоогдсон бол үндэслэлгүйгээр нэмэгдсэн хөрөнгө, орлогыг хурааж нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.