ОХУ-ын Курилын арлуудын бүс нутагт өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 8-ны 10:25 цагт 6.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон нь АНУ-ын Геологи судлалын газарт бүртгэгдсэн байна.
Тус агентлагийн мэдээлснээр 220 км гүнд газар хөдлөлт болсон бөгөөд голомт нь тус улсын Сахалин мужийн Северо-Курильск хотоос баруун тийш 341 км (212 миль) зайд бүртгэгджээ.