Орон нутгийн замд зорчих тохиолдолд дараах зүйлсийг анхаарна уу.
– Тээвэрлэлтэд гарахын өмнө мэргэжлийн байгууллагаас цаг агаар, замын нөхцөл байдлын талаарх мэдээллийг авах,
– Тээврийн хэрэгслийн техникийн бэлэн байдлыг сайтар шалгах
– Бензин, түлшийг хангалттай нөөцлөх
– Замын нөхцөл хүндэрч тээвэрлэлт гүйцэтгэхэд хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн тохиолдолд аюулгүй байдлыг хангаж зогсох,
– Хөдөлгөөнд соёлтой оролцох,
– Шөнийн цагт гэрэл шилжүүлэх,
– Жолооч болон зорчигчид суудлын бүсийг тогтмол зүүх,
– Замын нөхцөл байдал тохируулж хурдаа сонгож явахыг Автотээврийн үндэсний төвөөс зөвлөж байна.