Туркийн нийслэл Анкарад байрладаг төрийн өмчит компани болох “Turkish Aerospace Industries”-ийн байранд террорист халдлага болж таван хүн амь үрэгдэн, 22 хүн бэртсэн байна. Тус улсын Дотоод хэргийн сайд Али Йерликая мэдэгдэл хийхдээ халдлага үйлдсэн хоёр хүн аль аль нь хөнөөгдсөн, бэртсэн хүмүүсийн хоёрынх нь биеийн байдал маш хүнд байгаа гэсэн юм.
“PKK” нь Марксист, Ленинист үндэслэлтэй 1970-аад онд байгуулагдсан бүлэг. Тус бүлэг 1984 оны оны сүүлээр Курдын тусгаар улс байгуулах зорилгоор Туркийн засгийн газрын эсрэг зэвсэгт мөргөлдөөн үүсгэсэн юм. Йерликая “Халдлагыг үйлдсэн арга барил нь PKK халдлагыг төлөвлөсөн байж болзошгүйг харуулж байна. Хэрэгтнүүд хэн болохыг тогтоож, бусад нотлох баримтуудыг илрүүлсний дараа бид илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгнө” гэжээ.
Эх сурвалж: Reuters