Өнгөрсөн долоо хоногт III Чарльз хаан Австралид айлчлахаас өмнө тус улсын парламентын гишүүн Патрик Горман ажлын газарт нь хааны хөрөг зураг авахаар ирсэн хүмүүст үнэгүй олгоно гэж мэдэгджээ. Горман “Associated Press” агентлагт хэлэхдээ хэд хэдэн хүн хөрөг авахаар ирсэн гэсэн юм.
Шинэ Зеландад хүссэн хүн нь III Чарльзын хөргийг цахим хэлбэрээр татаж болдог. Харин Канад улсын иргэд хүргэлтийн мөнгөө төлбөл хааны хөргийг үнэ төлбөргүй авах эрхтэй байдаг. Хатан хаан II Элизабет 2022 онд таалал төгссөний дараа түүний хөрөг зургийн эрэлт нэмэгдэж байжээ.
Эх сурвалж: Associated Press