АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены захиргаа жирэмснээс хамгаалах эмийг ямар нэгэн үнэ төлбөргүй эмэгтэйчүүдэд олгодог болгохыг санаачилсан талаар Цагаан ордон даваа гарагт /204.10.21/ мэдэгдсэн байна. Үүнийг АНУ-ын Эрүүл мэнд, хүний үйлчилгээний алба, хөдөлмөр болон төрийн сан санаачилсан юм. Хэрвээ тэрхүү хуулийг эцэслэн баталбал 2025 онд хэрэгжиж эхэлнэ.
Цагаан ордны Жендерийн бодлогын зөвлөлийн захирал Женнифер Клейн “Энэхүү хуулийг баталснаар хувийн эрүүл мэндийн даатгалтай нөхөн үржихүйн насны 52 сая эмэгтэй жирэмснээс хамгаалах эм даатгалаар авна” гэжээ. Тэрбээр нэмж хэлэхдээ “Ингэснээр эмэгтэйчүүд анхны удаа жоргүй олгодог жирэмснээс хамгаалах эмийг ямар ч нэмэлт зардалгүй авах боломжтой болно” хэмээсэн юм.
Эх сурвалж: Reuters