Энэ жилийн “World Giving Index 2024” тайлангаас харвал нийт 145 улс уг судалгаанд хамрагдсан байна.
Дээрх улс орнуудын 145 мянга гаруй хүнийг хамруулсан уг жагсаалтад Монгол Улс 29 дүгээр байрт бичигджээ.
Тухайн улсын иргэд нийгмийн сайн дурын ажилд хэр оролцдог, хандивын аянд хэр нэгддэг, танихгүй нэгэндээ буяны гараа хэр сунгадаг зэрэг байдлаар энэхүү судалгааг хийж, улс орнуудыг жагсаадаг байна.