Мексик улсын хамгийн их гэмт хэрэг, аллага гардаг Герреро мужийн нийслэл хотын шинэ дарга үүрэгт ажлаа хүлээж аваад хэдхэн хоногийн дараа зэрлэгээр алагджээ.
Алехандро Аркос нь Ням гарагт алагдахаасаа зургаа хоногийн өмнө 280,000 оршин суугчтай Чилпансинго хотын даргаар томилогдож байсан юм. “Түүний үхэл Геррерогийн ард иргэдийг уй гашууд автуулж, бидний уур хилэнг бадрааж байна” гэж Герреро мужийн захирагч Эвелин Салгадо сошиал хуудсандаа бичжээ.
Албан ёсны мэдээлэл гарахаас өмнө Аркосын тастсан толгойг пикап автомашины дээвэр дээр тавьсныг харуулсан гэрэл зураг WhatsApp мессэнжэрт тархаад байсан юм. Аркосыг алагдахаас гурав хоногийн өмнө Чилпансинго хотын захиргааны шинэ нарийн бичгийн дарга Франсиско Тапиа буудуулж алагджээ.
Эх сурвалж: Reuters