Хөвсгөл аймаг, Бүрэнтогтох сум. Эрчим баг “Цагаан бургасны даваа” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 35 км, сумын төвөөс урд зүгт 70 км/-т. Зэрэгцэн байрласан 4-5 цайны газар, хүнсний дэлгүүр шатаж байна гэсэн дуудлагыг хүлээн авсан аж.
Тус аймгийн Онцгой байдлын газар өчигдөр буюу есдүгээр сарын 30-ний 19:35 цагт дуудлагыг хүлээн авсан бөгөөд Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн алба хаагчид иргэн А-ийн эзэмшлийн 30х8 метрийн хэмжээтэй залгаа 4 дүнзэн байшин, /цайны газар, амины орон сууц, агуулах/-ын хамт шатаж байсныг 3:15 цаг ажиллаж унтраасан байна.
Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар