Өмнөд Солонгосын “The Glory” кинонд Сун Хе Гюгийн ээжийн дүрд тоглосон жүжигчин Пак Жи А 52 насандаа тархинд нь цус харвасны улмаас нас баржээ.
JTBC-ийн онцгой мэдээлснээр Пак Жи А тархины шигдээсийн улмаас нас барсан гэжээ. Үүний дараагаар түүний агентлаг болох “Billions” Sports Donga-д өгсөн мэдэгдэлдээ түүнийг нас барсан гэдгийг өчигдөр /2024.09.29/ баталсан байна.
Тус мэдэгдэлдээ, “Бид та бүхэнд зүрх шимшрүүлсэн мэдээг хүргэх гэж байна. Бидний хайртай Пак Жи А өнөөдөр 02:50 цагт тархины цус харвалтаар 52 насандаа таалал төгслөө. Талийгаачийн оршуулга “Асан” эмнэлгийн оршуулгын 2-р танхимд болно. Оршуулах ёслол 10 дугаар сарын 2-ны 10 цагт болно. Талийгаач эцсээ хүртэл жүжиглэх дуртай байсан түүний хүсэл тэмүүллийг олон тэрбум хүн үүрд санах болно. Талийгаачид гүн эмгэнэл илэрхийлье” гэсэн байлаа.