Америкийн хип хоп уран бүтээлч Шон Комбсыг өчигдөр хүний наймаа, бэлгийн хүчирхийллийн хэрэгт холбогдуулан баривчилжээ. Прокурорууд түүнийг оргон зайлах эрсдэлтэй гэж үзсэн тул шүүх хурал хүртэл цагдан хорих шийдвэр гаргаж, барьцаагаар суллагдах хүсэлтийг нь хүлээж аваагүй.
Bad Boy Entertainment студийг оролцуулсан бизнесийн томоохон группийг үүсгэн байгуулагч 54 настай Комбс өөрөө үзэж таашаал эдлэх зорилгоор эмэгтэйчүүд болон эрэгтэй биеэ үнэлэгчдийг “Freak Offs” гэж нэрлэсэн садар самуун дүрс бичлэгтээ ашигладаг байсныг мөрдөгчид баримтаар тогтоожээ. Комбс ийм хууль бус үйл ажиллагааг сүүлийн 16 жилийн турш явуулж байсан нь мөрдлөгөөр ил болсон байна. Тэр хохирогч эмэгтэйчүүдийг мансууруулах бодис, мөнгө санхүү, урлагийн од болгох амлалт, романтик харилцаа зэргээр гартаа оруулдаг байсан байна. Тэрээр хохирогчидоо чимээгүй байлгахын тулд дүрс бичлэгээр нь мөн галт зэвсгээр сүрдүүлж байсан байна.
Хэрвээ түүний буруутгаж байгааг шүүх батлавал түүнд бүх насаар хоригдох ял өгч болзошгүй ажээ. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард хуучин найз бүсгүй дуучин Касандра Вентураг бие махбодын болон бэлгийн хүчирхийлэл, бэлгийн боолчлолд байлгасан гэж буруутгагдсан ба Касандратай тохиролцсож, уг дуулиан намжсан. Тохиролцооны мөнгөний хэмжээ тодорхойгүй хэвээр үлдсэн.
Эх сурвалж: Reuters