Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачлан хэрэгжүүлж буй “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг“Үндэсний шүдний эрүүл мэндийн боловсрол олгох сан”-ийн тэргүүн Нүүр амны их эмч Б.Бадамцэцэг хариуцан ажиллахаар болсон байна.“Үндэсний шүдний эрүүл мэндийн боловсрол олгох сан” нь 43 үндсэн гишүүн, 25 сайн дурын гишүүнтэй бөгөөд үүсгэн байгуулагдсан цагаас хойш 7 аймгийн хэмжээнд 14 төсөл хэрэгжүүлж, 6 мянга гаруй хүүхдэд үнэ төлбөргүйгээр шүд, амны хөндийн үзлэг эмчилгээ хийжээ.Мөн давхардсан тоогоор 12 мянга гаруй эцэг эхчүүдэд “DO WE NEED TEETH?” нэртэй сургалтыг амжилттай зохион явуулсан байна.Б.Бадамцэцэг нь “Солонгосын нээлттэй эмч нарын нийгэмлэг”-ийн Монгол дахь төлөөлөгчөөр ажилладаг бөгөөд алслагдмал аймаг сумдын нийт 7 мянга гаруй иргэдэд үзлэг сангийн үйл ажиллагааны хүрээнд үзлэг, оношилгоо, эмчилгээ хийгээд байна.Б.Бадамцэцэгийн нийтийн эрүүл мэндийг сайжруулах чиглэлд хийсэн дээрх сайн үйлсийн аяныг үнэлж, “Шүдний эрүүл мэндийн боловсрол олгох үндэсний сан” болон “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний зорилтуудыг уялдуулан, орон нутагт хэрэгжих цар хүрээг нэмэгдүүлэхээр хамтран ажиллахаар болжээ.Б.Бадамцэцэг нь бүс нутгийн иргэдэд тулгарч буй шүд, амны хөндийн эрүүл мэндийн асуудлыг шийдэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулах зорилгоор 2021 онд “Үндэсний шүдний эрүүл мэндийн боловсрол олгох сан”-г үүсгэн байгуулсан байна.