Гүйцэтгэгч байгууллагууд бүх асуудлаа төрийн байгууллагаар шийдвэрлүүлэх биш өөрсдөө дүрэм журмаар нь асуудалд ханд
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга бөгөөд Ерөнхий менежер Ц.Төрхүү Нийслэлийн харьяа инженерийн шугам сүлжээний байгууллагууд болох Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК, Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ, Геодези, усны барилга байгууламжийн газар ОНӨААТҮГ, Цахилгаан түгээх сүлжээ ТӨХК, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ, Замын хөдөлгөөн удирдлагын төв НӨҮГ болон бусад холбогдох байгууллагын удирдлага, Ерөнхий инженерүүдтэй уулзлаа.
Уулзалтаар Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд энэ онд хийж буй шугам сүлжээний ажлын явцын талаар мэдээлэл солилцож, удаашралтай хийгдэж байгаа ажлуудын асуудлуудыг хэлэлцлээ. Үүнд: газар чөлөөлөлт, төрийн байгууллагаас гардаг зөвшөөрөл, зураг төсөлд тусгагдаагүй асуудлууд гарч ирж байгаа талаар танилцууллаа.
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга бөгөөд Ерөнхий менежер Ц.Төрхүү: Гүйцэтгэгч байгууллагууд бүх асуудлаа төрийн байгууллагаар шийдвэрлүүлэх биш өөрсдөө дүрэм журмаар нь асуудалд хандаж, бичиг баримтын бүрдлийг хийж гэрээт хугацаандаа шуурхай ажиллаж, зохион байгуулалтаа хиймээр байна. Мөн Инженерийн шугам сүлжээний байгууллагууд тулгамдаж буй асуудлыг яаралтай газар дээр нь шийдвэрлэж байгууллага хоорондын уялдааг хангаж, цаг хугацаатай уралдаж ажиллах шаардлагатай байгааг онцоллоо.