Телеграмыг үүсгэн байгуулагч, Орос гаралтай тэрбумтан Павел Дуровыг өнгөрөгч бямба гарагт Парис дахь нисэх онгоцны буудлаас баривчилсан үйл явдал дэлхийн анхаарлын төвд байсаар байна.
Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон даваа гарагт мэдэгдэл хийхдээ “Дуровыг баривчилсан нь улстөрийн санаатай алхам бус шүүхийн мөрдөн байцаалттай холбоотой” гэв. Дуровыг Телеграм платформ дээр нь залилан, хар тамхины наймаа, зохион байгуулалттай гэмт хэрэг, терроризмыг сурталчилж буй явдлыг таслан зогсоох арга хэмжээ аваагүй гэж саатуулах хугацааг нь сунгасан байна. Дуров баривчлагдсаны дараа Москва Францыг үг хэлэх эрх чөлөөг зөрчиж байна гэж буруутган, түүнд эрхийг нь олгох ёстой хэмээсэн юм.
Францын хуулиар түүнийг дээд тал нь 96 цаг саатуулж болно. Цагдан хорих хугацаа дууссаны дараа шүүгч түүнийг суллах эсвэл яллах шийдвэр гаргах боломжтой. Павел Дуровыг баривчлсан өдөр нь Макронтой оройн зоог барихаар төлөвлөж байгаагаа цагдаад мэдэгдсэн тухай Le Canard Enchaine эрэн сурвалжлах сонинд бичсэн бол Францын ерөнхийлөгчийн газар сонины дээрх мэдэгдлийг нэн даруй үгүйсгэсэн юм.