Лхагва гараг /2024.08.28/ эсвэл түүнээс өмнө Японы баруун болон зүүн хэсгээр хүчтэй далайн хар шуурга өнгөрөх магадлалтай гэж тус улсын цаг уурын алба мэдээлжээ.
Японы цаг уурын алба ням гарагт /2024.08.25/ мэдээлэхдээ одоогоор Номхон далай дахь Японы арлуудаас өмнө зүгт буй Шаншан хар шуурга хойд зүг рүү цагт 30 километрийн хурдтай хөдөлж байгаа аж.
Тус улсад далайн хар салхины улирал гэж байдаг. Энэ нь таваас аравдугаар сарын хооронд үргэлжилдэг юм. Хар салхины улирлын оргил үе нь найм болон есдүгээр сар байдаг.
Токиогоос Осака хооронд явдаг Токайдо хурдан галт тэрэгний хөдөлгөөн хар салхины хүч, явцаас хамаарч лхагва гарагаас эхлэн хоёр өдрийн турш бүхэлдээ эсвэл зарим бүсэд түр зогсож магадгүй.
Мөн Жоэцү, Хокүрикү, Тохокү, Яамагата, Акита зэрэг хурдан галт хэрэгтний маршрутын ажиллагаа мөн лхагва, пүрэв гарагт хэсэгчлэн эсвэл бүрэн зогсож магадгүй байна.
Эх сурвалж: Kyodo News