Грашийн зориулалтаар ашиглаж байсан байгууламжуудыг буулгаж чөлөөлсөн талбайд 3х3 сагсан бөмбөгийн талбай, бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулж байна. Тодруулбал сагсан бөмбөгийн талбайг есөн дүүргийн 20 байршилд барих бөгөөд ажлын явц 90 хувьтай үргэлжилж байна гэж албаны эх сурвалж хэлжээ.
Нийслэлийн Засаг даргын захирамжаар иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, тохижилтын ажил гүйцэтгэх боломжийг бүрдүүлэхээр 188 байршилд 4860 гарааш буулгахаар төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар 76 байршилд 1224 гараашийг буулгаж газар чөлөөлөөд байгаа ажээ.
Тодорхой байршлуудад хүүхэд залуучууд чөлөөт цагаа өнгөрүүлэх бүрэн камержуулалтын системтэй, бие бялдар хөгжүүлэх хэрэгсэл бүхий олон улсын стандартын 3х3 сагсан бөмбөгийн талбайг хийхийн зэрэгцээ 20 байршилд бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулж байгаа бөгөөд ажлын явц 70 хувьтай үргэлжилж байгааг УБЗАА-ны Туул, Сэлбэ, Дунд голын тохижилтын хэлтсийн мэргэжилтэн У.Санчир хэлэв.