Парис 2024 Олимпын наадмыг Монгол Улс нэг медальтайгаар өндөрлөв. Энэ асуудалд Олимпын хорооны дарга Б.Баттүшигийг буруутгах жиргээчид цөөнгүй байгаа бөгөөд, түүний гэр бүл хамаатан саднаа мандаттайгаар авч явсан гэсэн асуудал ч олон нийтийн бухимдлыг төрүүлэх шалтгаан болсон. Түүнийг хариуцлага хүлээж огцрох шаардлагатай гэж үзэж байгаа онцлох жиргээнүүдээс хуваалцаж байна.