Монгол Улсад найзуудтайгаа ирсэн Митра Сатхеш нэртэй жуулчин 1,100 ам.доллароо залилуулсан хэмээн “See You In Mongolia” Фэйсбүүк групп дээр бичжээ.
Түүний бичсэн нийтлэлийг орчуулбал
“Сайн байна уу, аялагчид аа. Монголд залилан мэхлэлтээс болгоомжлоорой. Батсайханы Анар гэдэг нэртэй хүн биднээс 1,100 ам.долларыг (Тэр машиныг нь 18 хоног түрээслэхэд 2,430 ам.доллар болно гэсэн) урьдчилсан төлбөр болгож авсан”
“Биднийг 05:00 минутад хүрч ирж авах ёстой байсан юм. Тэгтэл 08:00 цагт ирсэн. Дараа нь нэгэн хайпермаркет руу аваачиж, 300 ам.доллар орчим хүнс цуглуулаад биднийг төл гэсэнд нь татгалзсан юм”
“Хоёр цагийн дараа тэр 300 ам.доллароор бензин хийгээд дахиад л биднийг төлөхийг хүсэхэд нь 1,100 ам.доллар урьдчилж төлөөд мөн эхний өдөр байсан тул татгалзахаас өөр арга байгаагүй. Үүний дараа тэр мөнгө өгөхгүй бол үргэлжлүүлж чадахгүй гээд биднийг зам дээр орхисон”
“Хэн нэгэн бидэнд гомдол гаргахад тусалж чадвал их талархах болно. Монгол ийм хэрцгий байж болдгийг харахад гунигтай байна” гэжээ.