Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжсэн Хялганат-Хангал чиглэлийн 10 км хатуу хучилттай авто замыг байнгын ашиглалтад оруулсан талаар Зам, Тээврийн Хөгжлийн Яамнаас мэдээллээ.
Тус замыг гүйцэтгэгчээр “Увт инвест” ХХК, “Ди Вай Кэй Би” ХХК-ийн түншлэл, өдөр тутмын техник технологийн хяналтын зөвлөхөөр Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ ажилласан байна.
Түүнчлэн авто замыг ашиглалтад оруулснаар бүс нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлж, Булган аймгийн Хангал сум, Хялганат тосгоны иргэд аюулгүй, тав тухтай зорчих боломж бүрдэх аж.