Онцгой Байдлын Ерөнхий Газар(ОБЕГ)-ын Шуурхай штабаас ажлын хэсэг байгуулагдан яам, агентлаг, нийслэл, дүүргийн гамшгаас хамгаалах алба, Онцгой байдлын хэлтэс, үерийн хамгаалалтын барилга байгууламжид үзлэг зохион байгуулж байна.
Үзлэгээр үерийн гамшгийн үед ажиллах хүн хүч, техник хэрэгслийн бэлтгэл бэлэн байдлыг шалгаж, гамшгаас хамгаалах төлөвлөлт, хууль, дүрэм, журмын хэрэгжилтийг хангуулах, эрсдэлийг бууруулах, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх юм.
Үерийн аюулын бэлэн байдлыг хангуулах үзлэг 2024 оны зургаадугаар сарын 17-28-ны өдрүүдэд үргэлжилнэ.