Хавдар Судлалын Үндэсний Төвд

09:00 цагт “Монгол улсад элэг, уушгины хорт хавдрын стереотактик туяа эмчилгээг нэвтрүүлэх нь” сэдэвт хурал болно.

НЦУГ-ын хурлын танхимд

11:00 цагт Сонгуулийн хууль, тогтоомж зөрчсөн зарим асуудлаар цагдаагийн байгууллагаас мэдээлэл хийнэ.

ХЭҮК-ын хурлын танхимд

11:00 цагт УИХ-ын сонгуультай холбогдуулан эрх нь хязгаарлагдсан иргэдийн сонгох эрхийг бүрэн эдлүүлэх талаар хэвлэлийн хурал зохион байгуулна.

Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд

11:00 цагт “Үндэсний Эвсэл”-ээс жагсаалтаар нэр дэвшигч Н.Хулангийн нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно.

“Үндэсний мэдээллийн төв”-д

11:30 цагт Гэр хорооллын хөгжлийн намаас гэр хорооллын айл өрхүүдийн эрхийг хамгаалж, худлаа амлалт өгч буй улс төрчдийн тухай мэдээлнэ.

Чингис хаан музейн 5 давхарт

12:00 цагт “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэнг 2025 оны нэгдүгээр улиралд Прага хотын Үндэсний музейд дэлгэхээр болсонтой холбогдуулан “Хамтын ажиллагааны гэрээ”-нд гарын үсэг зурна.

Цахимаар 

13:00 цагт НӨАТ-ын сугалааны тохирол болно. 

By Enkhjin

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн