• 400 мянган ам.долларын шагналын сантай YaLLa Compass 2024 тэмцээн өндөрлөлөө.
  • Тэмцээнд Монголын “The Mongolz” түрүүлж 200 мянган ам.долларын шагналыг авлаа.

CS2 (Counter-Strike 2)-ын 400 мянган ам.долларын шагналын сантай “YaLLa Compass 2024” тэмцээн Арабын Нэгдсэн Эмират Улсын нийслэл Абу Даби хотод боллоо.

Тэмцээнд урилгаар оролцсон Монголын “The MongolZ” финалд “Ninjas in Pyjamas” багийг 2-1 (Ancient 12-16, Mirage 13-7, Nuke 13-6) харьцаагаар хожиж түрүүлснээр шагналын 200 мянган ам.долларыг авав.

Монгол залуус Алехандро “alex” Масанет ахлагчтай Европын багийг хэсгийн шатанд Nuke-д 13-6 харьцаагаар хожсон удаатай бөгөөд финалд ч илүү гэдгээ дахин баталлаа.

“YaLLa Compass 2024” тэмцээний 12 баг хоёр хэсэгт хуваагдан тойргийн журмаар тоглосон ба хэсэг бүрээс гурван баг хасагдах шатанд шалгарсан. The Mongolz хэсгийн шатанд “Sashi Esport”, “ENCE”, “Ninjas in Pyjamas”, “HEROIC” багуудыг хожиж Astralis-д Inferno-д 13-8 харьцаагаар хожигдсоноор 4-1 амжилттай хэсгээ тэргүүлсэн.

Хэсгийн гуравдугаар байраар шалгарсан Astralis Оросын “BetBoom Team” багийг хожиж хагас шигшээд дахин The Mongolz-ын эсрэг тоглоход Бямбасүрэнгийн “bLitz” Гарьдмагнай ахлагчтай залуус 2-1 (Nuke 13-7, Mirage 6-13, Ancient 22-19) харьцаагаар хожиж хариугаа авсан юм.

Баянбатын “maaRaa” Эрдэнэдалайгаар удирдуулсан The Mongolz S-Tier түвшний тэмцээнд ийнхүү анх удаа түрүүлсэн бөгөөд дэлхийн чансаагаа багагүй оноогоор ахиулав. Тэмцээний шилдэг тоглогчоор Банзрагчийн “910” Өсөхбаяр тодров.

By Enkhjin

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн