Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчээр бүртгэгдсэн иргэдэд Сонгуулийн ерөнхий хорооноос өнөөдөр үнэмлэхээ гардан авна. Үнэмлэх олгосон өдөр (2024.06.10)-өөс эхлэн санал авах өдрийг хүртэл хугацаанд (2024.06.26-ныг дуустал) нэр дэвшигчид сурталчилгаа явуулах эрхтэй.

Энэ жилийн сонгуулиар сурталчилгааны нэгдсэн болон зурагт самбар байрлуулах, байршлыг тогтоосон сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор баталсан. Мөн самбарт байрлуулах зургийг хэмжээг ч зааж өгснөөр онцлогтой.

Тухайлбал, тойрогт нэр дэвшигчдийн зурагт хуудсыг байрлуулсан нэгдсэн самбар суманд 2, аймгийн төвийн суманд 5, хороонд 4-ийг байрлуулна. Нэгдсэн самбарт байрлах нэр дэвшигчийн зурагт хуудас нь 1 хэвлэлийн хуудасны дөрөвний нэг буюу А3 хэмжээтэй байна.

Ингэснээр сонгогч нэг дороос бүх нэр дэвшигчийн мэдээллийг авах боломжтой аж.

By Enkhjin

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн