Чех улсад суудлын галт тэрэг ачааны галт тэрэгтэй мөргөлдсөн осол Лхагва гаригт гарчээ. Ослын улмаас дөрвөн хүн амиа алдаж, 23 хүн шархадсан байна. Осол Прага хотоос зүүн тийш 100 км-ийн зайд орших Пардубице хотод болсныг Дотоод хэргийн сайд Вит Ракушан мэдэгдэв.
Ослын шалтгааныг шалгаж байгаа тул энэ хооронд Прага болон тус улсын зүүн хэсгийг холбосон гол замыг хаах шаардлагатай болжээ. Галт тэрэг мөргөлдсөн Пардубице орчмын зам нь Чехийн төмөр замын гол шугам аж.
Аврагчдын мэдэгдсэнээр Словакийн зүүн хэсгийн Кошице хотыг чиглэн явж байсан хурдны галт тэргэнд 300 гаруй зорчигч явсан байна. Амь үрэгдэгсдийг хэн болохыг хараахан тогтоогоогүй бөгөөд хоёр галт тэрэгний жолооч нар амьд үлджээ.
Зорчигчийн галт тэрэг нь “RegioJet” хувийн компанийн эзэмшлийнх аж.
Эх сурвалж: EURONEWS