16:09 2024/05/30

Эрэгтэйчүүдийн 57 кг-д Х.Энх-Амар Германы боксчин Денис Брилд, 80 кг-д Г.Далай Ираны Мейсам Гешлагид тус тус ялагдлаа.

Эрэгтэйчүүдийн 51 кг-д Г.Ган-Эрдэнэ орой 21:45 цагаас А рингэнд Кирибати улсын Эриү Темакаутай тамирчинтай тулалдана.

00:24 2024/05/30

Олимпын эрх олгох боксын тэмцээн долоо дахь өдрөө үргэлжилж байна.

Өнөөдөр эрэгтэйчүүдийн 57 кг-д Х.Энх-Амар Германы боксчин Денис Брилтэй хүч үзнэ. Манай тамирчин энэ тулаанд ялбал дараагийн тойрогт Украины Айдер Абдураймов, Тажикистаны Асрир Вохидов нарын ялсантай нь оноолт таарах юм.

Мөн эрэгтэйчүүдийн 80 кг-д Г.Далай Ираны Мейсам Гешлагитай учраа таарсан билээ. Түүчлэн эрэгтэйчүүдийн 51 кг-д Г.Ган-Эрдэнэ Кирибатигийн Эриү Темакаутай тулалдах хуваарьтай аж.  

By Enkhjin

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн