Цаг Уур, Орчны Шинжилгээний Газар(ЦУОШГ)-аас тавдугаар сарын 27-ноос зургаадугаар сарын 5-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцууллаа.
Нийлбэр тунадасны хэмжээгээр баруун болон төвийн нутгийн хойд хэсэг болон говь болон зүүн аймгуудын нутгийн өмнөд талын сумдаар ахиу тунадас орж нутгийн хойд хэсгээр температур сэрүүн байх төлөв ажиглагдаж байгаа аж.
Хур тунадас
- Тавдугаар сарын 27-нд Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн нутгийн баруун хэсгээр
- Тавдугаар сарын 28-нд Төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр
- Тавдугаар сарын 29-нд Төвийн нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар
- Тавдугаар сарын 30, 31-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг Халх голын сав газраар
- Зургаадугаар сарын 1-нд баруун болон төвийн аймгуудын зарим газар
- Зургаадугаар сарын 2, 3-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар
- Зургаадугаар сарын 4-нд нутгийн төв хэсгээр
- Зургаадугаар сарын 5-нд нутгийн зүүн хэсгээр бороо орно.
Салхи, шуурга
Ихэнх хугацаанд говь, тал, хээрийн нутгаар салхи секундэд 14-16 метр орж ширүүснэ. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.
Агаарын температур
- Баруун болон төвийн нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын зарим газраар сэрүүхэн байна.
- Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 13-18 градус дулаан байх бол
- Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус өдөртөө 16-21 градус дулаан байна.
- Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 27-32 градус дулаан байна.
- Бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 16-21 градус дулаан байх төлөвтэй байна.
УЛААНБААТАР ХОТ
Тавдугаар сарын 28, 29-нд бороо орно.
Зургаадугаар сарын 1-нд үдээс хойшдоо бага зэргийн бороо орно. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.
Агаарын температурын хувьд харьцангуй сэрүүн байх төлөвтэй байгаа ба шөнөдөө 3-8 градус, өдөртөө 16-21 градус дулаан байх төлөвтэй байгаа юм байна.