“The Hu” хамтлаг 2024 оны эхний тоглолтоо Австрали улсаас эхэлсэн бөгөөд энэ оны тоглолтуудаас хамгийн онцлох нь эх орондоо ирж бүрэн хэмжээний тоглолтоо анх удаа хийх гэж байна. Тодруулбал, Чингис хааны одонт “The Hu” хамтлагийн продюсер, хүннү рок урсгалыг үндэслэгч МУГЖ Б.Дашдондог болон The Hu Music Inc” мөн тус хамтлагийн АНУ дахь албан ёсны лэйблтэй харилцан тохиролцсоны үндсэн дээр “The Hu” хамтлаг ирэх долдугаар сарын 20-нд “АРА Фест 2024”-т ирж бүрэн хэмжээний шоу тоглолтоо хийхээр болжээ.

“The Hu” хамтлагийнхан “Rumble of Thunder” нэртэй хоёр дахь цомгоо худалдаанд гаргаад буй. Шинэ цомогт “Учиртай гурав”, “Шихихутаг”, “Татар дайчин”, “Хар аянга”, “Байгаль эх” гэх мэт нийт 13 дуу багтсан.

Хамтлагийн залуус 2016 онд байгуулагдсанаасаа хойш богино хугацаанд олон улсад танигдаж чадсан Монголын амжилттай хамтлаг юм. Их эзэн Чингис хааны мэндэлсний ой, өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн Монгол бахархлын өдөр /2019.11.27/  “The Hu” хамтлагийнханд Монгол төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн Чингис хаан одонг хүртээсэн билээ. Анх 2005 оноос Чингис хаан одонг олгож эхэлсэн бөгөөд энэ жил “Хүннү рок” урсгалаар уран бүтээл туурвидаг “The Hu” хамтлагийн продюсер Б.Дашдондогт тус одонг гардуулсан юм.

By Enkhjin

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн