Нийтийн эзэмшлийн талбай буюу Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг, Цахим хөгжил, харилцаа холбооны яамны барилга руу бие засаж, танхайрсан БНХАУ-ын гурван иргэнд шүүхээс хариуцлага тооцсон байна. Тодруулбал, тэдний олон нийтийг үл хүндэтгэж, биеэ авч явах нийтээр зөвшөөрөгдсөн хэм хэмжээг зөрчсөн үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 5.2-1.2, 5.2-1.4-т зааснаар 20 хоног баривчлах, 30 цаг албадан сургалтад суулгах шийтгэлийг шүүхээс оноожээ.
Өмнө нь тэднийг цагдаагийн байгууллагаас шалгаад гудамж талбайд бие зассан үйлдэлд Зөрчлийн хуулийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлд зааснаар 10 нэгжээр, төрийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг хүч хэрэглэхгүйгээр эсэргүүцсэн үйлдэлд ЗТХ-ийн 15.2-т зааснаар 250 нэгжээр тус тус торгосноо мэдэгдсэн юм.