Зуны ээлжит их засварын хүрээнд хэрэглээний халуун ус таслах хуваарийг гаргасан байна. “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-аас энэ зун дулааны шугам, тоноглолд засвар хийх хуваарийг баталжээ.
Тодруулбал, дулааны шугамын засвар, шинэчлэлийн ажил 2024 оны тавдугаар сарын 15-наас эхэлж, наймдугаар сарын 12-нд дуусах хуваарьтай байна.
Графикийн дагуу тодорхой байршлуудад хэрэглээний халуун усыг хязгаарлана. Улаанбаатарын айл өрх, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн халаалтыг тавдугаар сарын 15-наас зогсоож, засварын ажлыг эхлүүлэх юм. Ийнхүү тавдугаар сарын 15-наас зургаадугаар сарын 5-ныг хүртэл 20 хоног дараах байршлуудад засвар хийнэ.
Дулааны шугамын засвар, шинэчлэлийн хуваарь: